Tuesday, March 22, 2011

1.4.1 ЭХО-ын үе шатууд


Амалсан ёсоор Эндрю Мэтрикийн "Эрсдэлт хөрөнгө оруулалт ба инновацийн санхүүжилт" номны орчуулгаас ( http://gundegee.blogspot.com/2011/03/venture-capital-finance-of-innovation.html ) хэсэгчлэн нийтэлж байна. Уг агуулгын зарим нэр томъёо нь Монгол хэл рүү анх удаа бууж байгаа, хэвшиж тогтоогүй байгаа тул алдаа эндүү байвал хэлнэ үү.

ЭХО-аар дэмжигдсэн бизнесийг босгон байгуулах олон алхмууд, шатууд бий.

Компаний үе шатуудыг санхүүжилтийн мөчлөгтэй эндүүрч болохгүй юм. ЭХО-ын гэрээ хэлцэл байгуулах нь маш их цаг хугацаа ордог ажил ба оролцогч талуудад эдийн засгийн зардал өндөртэй байдаг. Тиймээс ч ЭХО ба багцийн компаниуд аль аль нь үүнийг тэр болгон ахин дахин давтах сонирхолгүй байдаг.

Нийтлэгээр ЭХО нь тодорхой нэг жам ёсны үр дүн болох туршилтын бүтээгдэхүүн хөгжүүлэх, томоохон үйлчлүүлэгчтэй болох буюу мөнгөн урсгалын орлого зарлага тэнцэх гэх мэт хүртэл хангалттай санхүүжилтээр л хангадаг. Санхүүжилт бүрийг round (мөчлөг) гэх ба эхний санхүүжилтээ компани хүлээн авахыг нэгдүгээр мөчлөг, дараагийнхыг хоёрдугаар мөчлөг гэх мэтчлэн томъёолно. Энэхүү үе шатууд нь салбарууд, зах зээлийн нөхцөл зэргээс хамааран ялгаатай байдаг ба санхүүжилтийн мөчлөг нь хэд ч байж болно.

Өсөлтийн үе шатууд нь:

Эхний үе шатууд
Үр хөврөл
Энэ үе шатанд төсөөлөллийг ажил хэрэг болгоход харьцангуй бага хэмжээний капиталаар зохион бүтээгч буюу бизнес эрхлэгчийг хангадаг. Хэрэв анхны алхмууд амжилттай байвал бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлийн судалгаа, менежментийн баг бүрдүүлэх, бизнес төлөвлөгөө хөгжүүлэх ажлууд хийгддэг.

Эхлүүлэх
Энэ үе шатанд бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлтийг гүйцээх, мөн маркетингийн эхний ажлууд хийгдэх санхүүжилт ордог. Компаниуд нь зохион байгуулагдах явцдаа, эсвэл бизнес болоод нэг жил хүртэл хугацааг туулсан байх боловч бүтээгдэхүүнүүдээ арилжаалж хараахан эхлээгүй байна. Ихэвчлэн иймэрхүү компаниуд нь зах зээлээ судалсан, гол менежментээ бүрдүүлсэн, бизнес төлөвлөгөөгөө хөгжүүлсэн ба бизнесийн ажиллагаагаа явуулахад бэлэн болсон байх ёстой.

Бусад эхний үе шат
Бусад эхний үе шат гэдэгт хөгжүүлэлтийн буюу арилжаанд бэлэн болсон компаний үнэлгээ, нийт хэмжээ, нэгж хувьцааны үнийг өсгөх санхүүжилтууд орно. Энэ үе шатны санхүүгийн эх үүсвэрт эхлүүлэх үе шатны дараах ЭХО-ын институционал сангууд гэх мэт багтана. Үр хөврөлийн болон эхлүүлэх санхүүжилт нь голцуу институциональ хөрөнгө оруулагчдаасаа илүүтэйгээр angel хөрөнгө оруулагчид байх талтай байдаг. ЭХОруулагчдын хэлхээ холбооны чадавхи дараа дараагийн шатуудыг бодоход энд илүү ашиглагддаг.

Өргөжилтийн үе шатууд (дундын үе шатууд)
Өргөжилт
Компаний анхны өргөжилтөнд шаардлагатай эргэлтийн капитал нэвтрэх үе хамаарна. Энэ үед компани нь үйлдвэрлэж, ачиж, авлага болон бүтээгдэхүүний нөөц ч нэмэгдэнэ. Энэ нь ашиг гаргаж ч, гаргахгүй байж ч болно. Бүтээгдэхүүнээ сайжруулах зорилготой үйлдвэрийн цаашдын өргөжилт, маркетинг буюу хөгжүүлэлтэнд капитал нилээд зарцуулагдана. Энэ үе шатанд түрүүгийн шатуудад байсан анхдагч хөрөнгө оруулагчдаас гадна илүү олон институциональ хөрөнгө оруулагчид орж ирнэ. Энэ үе шатанд ЭХОчид нь дэмжих байр сууринаас илүүтэй стратегийн байр суурь руу шилждэг.

Сүүлийн үе шатууд
Шувтарга
Энэ шатанд өсөлтийн хурдац тогтворжсон байгаа компаниудад капитал нийлүүлэгдэх, өөрөөр хэлбэл өргөжилтийн шатанд олж авсан хурдацдаа хүрэхгүй болсон компаниуд багтана. Эдгээр компаниуд нь мөн л ашигтай, ашиггүй үйл ажиллагаатай байж болох бөгөөд хөгжлийн өмнөх шатуудаа бодвол илүүтэй эерэг мөнгөн урсгалтай тал руугаа хандсан байдаг. 

Гүүр
Компани нь хагас жилээс жилийн дотор нийтэд гарахаар төлөвлөж буй үед энэ шат нь чухал байдаг. Гүүр санхүүжилт нь голцуу бүтэцжсэн байдаг учир нийтэд санал болгогдсоны дараа эргүүлэн төлөгдөхөөр байдаг. Үүнд мөн хоёрдогч арилжаагаар голлох хувьцаа эзэмшигчдийн байрлал дахин бүтэцжилэгдэх орж болно.

No comments:

Post a Comment